ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХЭРЭГЛЭЭНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ТЭНХИМ 


Хөдөө аж ахуйн хэрэглээний эдийн засгийн тэнхим нь 1959 онд анх Мал аж ахуйн эдийн засгийн тэнхим нэртэйгээр суурь нь тавигдаж байсан бол 1962 онд Хөдөө аж ахуй эдийн засгийн тэнхим, 1991 онд эдийн засгийн онолын тэнхим, 2013 онд Хөдөө аж ахуй, хэрэглээний эдийн засгийн тэнхим нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

Тус тэнхим эдийн засагч мэргэжлээр бакалавр, магистр, докторын түвшинд сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 5000 гаруй эдийн засагч мэргэжилтэн бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлээд байна. 

2022-2023 оны хичээлийн жилд 14 багштай (эдгээрээс 50 хувь нь докторын зэрэгтэй) үйл ажиллагаа явуулж байна. Тэнхимийн профессор, багш нарын дийлэнх нь ХБНГУ, Унгар, Нидерланд, БНСУ, БНХАУ зэрэг хөгжингүй улсуудад эрдмийн зэрэг хамгаалсан байна.

Он цагийн товчоон

  • 1959 онд МУИС-д МААЭЗ тэнхим байгуулагдсан
  • 1962 онд ХААДС-д ХААЭЗ-ийн тэнхим
  • 1967 онд МУИС дээрх МААЭЗ-ийн тэнхимийг ХААДС-ийн ХААЭЗ-ийн тэнхимтэй нэгтгэн ХААЭЗ-ийн тэнхимийг эмхлэн зохион байгуулсан
  • 1991 онд Эдийн засгийн онолын тэнхим Хөдөө аж ахуйн эдийн засаг зохион байгуулалтын тэнхимээс өрх тусгаарлан шинээр байгуулагдсан
  • 1993 онд Хөдөө аж ахуйн эдийн засгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудаар ам бүл нэмсэн
  • 1994 оноос Хөдөө аж ахуйн эдийн засгийн чиглэлээр бизнесийн удирдлагын магистр (MBA)-ын хөтөлбөр нээгдсэн 
  • 1997 онд Маркетингийн мэргэжлийн анги нээгдсэн
  • 2000 онд Маркетингийн тэнхим өрх тусгаарласан
  • 2002 онд “Хоршооны эдийн засагч”-ийн мэргэжлийн анги нээгдсэн
  • 2004 онд “Хоршооны эдийн засагч” мэргэжлийн нэрийг “Бизнесийн эдийн засагч” гэж өөрчилсөн
  • 2006 онд Бизнесийн эдийн засагч мэргэжлийн анхны төгсөлт хийсэн  
  • 2013 онд тэнхимийн нэрийг Хөдөө аж ахуй хэрэглээний эдийн засгийн тэнхим болгон өөрчилсөн
  • 2015 онд Хөдөө аж ахуйн эдийн засгийн  чиглэлээр шинжлэх ухааны магистр бэлтгэж эхэлсэн
  • 2015 онд  Хөдөө аж ахуйн эдийн засгийн докторын хөтөлбөр нээгдсэн
  • 2015 онд Нийгмийн ухааны тэнхимийн  багш нараар  ам бүл нэмэгдсэн 
  • 2015, 2016, 2017 онуудад ЭЗБС-ийн шилдэг тэнхимээр шалгарсан
  • 2021, 2022 онд ЭЗБС-ийн шилдэг тэнхим болсон




Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 1578
    • Магистрант оюутан: 1325
    • Докторант оюутан: 276
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 91
    • Цагийн багш:
    • Бусад багш ажилтнууд: 24