НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, ШИНЖИЛГЭЭНИЙ ТЭНХИМ
1972 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуульд ХАА-н нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн анги нээх шийдвэр гарч 1973 оноос анхны элсэлт авсан бөгөөд 1977 онд анхны төгсөлтөө хийсэн. Энэ хугацаанд баклаврын зэрэгтэй 5544 нягтлан бодогч бэлтгэснээс 3933 нь өдрөөр, 1611 нь эчнээгээр суралцаж төгссөн ба 228 магистр, 13 докторыг бэлтгэжээ.
Нягтлан бодох бүртгэл шинжилгээний тэнхимд 2023 оны байдлаар 4 доктор, 7 магистр зэрэгтэй багш ажиллаж байгаагаас Мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй 8, Татварын мэргэшсэн зөвлөх зэрэгтэй 1 багш ажиллаж байна. Гадаадын улс орнуудад 5 багш докторын зэрэгт суралцаж байна.
Тэнхим байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл тус тэнхимд нийтдээ 50 гаруй эрдэмтэн багш нар ажиллаж ирсэн бөгөөд эдгээрийн дотроос шинжлэх ухааны доктор (Sc.D) 2, доктор (Ph.D) 30, төрөн гарсныг дурьдахад таатай байна.
Он цагийн товчоон
- 1972 он БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуульд ХАА-н нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн анги нээх шийдвэр гарч Нягтлан бодох бүртгэлийн тэнхим байгуулагдсан
- 1973 он Анхны элсэлт авч эхэлсэн
- 1977 он Анхны төгсөлтөө хийсэн
- 1981 он Эчнээ анги нээсэн
- 1988 он Докторын элсэлт авч эхэлсэн
- 1992 он Статистик шинжилгээний тэнхим болж өөрчлөгдсөн
- 1994 он НББ шинжилгээний тэнхим болж өөрчлөгдсөн
- 1994 он Магистрын элсэлт авч эхэлсэн
- 1998 он НББ-ийн улсын олимпиадын тэргүүн байр /Л.Батцэнгэл/
- 2001 он Бүртгэл санхүүгийн тэнхим болж өөрчлөгдсөн
- 2004 он НББ-ийн улсын олимпиадын тэргүүн байр /Б.Буянтэгш/
- 2005 он БСШУЯ-ны Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр ХААИС-ийн “Нягтлан бодогч” мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжилсэн
- 2008 он ХААИС-ийн тэргүүний тэнхимээр шалгарсан
- 2013 он НББ шинжилгээний тэнхим болж өөрчлөгдсөн
- 2013 он Санхүүгийн тэнхим бие дааж гарсан
- 2014, 2019 он Бямба болон Цахим эчнээ ангийн элсэлт авч эхэлсэн
- 2021 он БСШУЯ-ны Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр ХААИС-ийн “Нягтлан бодогч” мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг 2 дахь удаа магадлан итгэмжилсэн