СТАТИСТИК, ЭКОНОМЕТРИКИЙН ТЭНХИМ
Он цагийн товчоон:1971-1972 он: Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуулийн бүрэлдэхүүнд анх Статистикийн тэнхимийг үүсгэн байгуулсан.1972-1992 он: 1972-1973 оны хичээлийн жилд хөдөө аж ахуйн нягтлан бодох бүртгэлийн ангийг нээснээр тус чиглэлийн багш нарыг Статистикийн тэнхимийн бүрэлдэхүүнд харьяалуулан Нягтлан бодох бүртгэл, Статистикийн тэнхим болгон өөрчлөн зохион байгуулсан. 1992-1996 он: 1992-1993 оны хичээлийн жилд ХАА-н Эдийн засгийн хүрээлэнгийн бүрэлдэхүүнд эдийн засаг, статистикийн мэргэжлээр эчнээ сургалт явуулж эхэлсэн бөгөөд оюутан суралцуулахад мэргэжлийн удирдлагаар хангах үүднээс Статистик, шинжилгээний тэнхимийг бие даасан нэгжтэйгээр байгуулсан.1992-2004 он: 1992-1993 оны хичээлийн жилд Кибернетикийн тэнхимийг анх үүсгэн байгуулсан.1996-2000 он: Статистик, шинжилгээний тэнхимийг Нягтлан бодох бүртгэлийн тэнхимтэй дахин нэгтгэн Нягтлан бодох бүртгэл-шинжилгээний тэнхим болж өөрчлөгдсөн.2001-2004 он: 2001 онд Статистик, шинжилгээний тэнхим дахин бие даасан нэгж болгон өөрчилсөн. 2004-2005 он: Статистик, шинжилгээний тэнхимийг Кибернетикийн тэнхимтэй нэгтгэн Кибернетик-Статистикийн тэнхим болгосон.2005-2014 он: Статистик, эконометрик болон Кибернетикийн тэнхим тусдаа бие даасан нэгжүүд болгон өөрчилсөн.2014 - оноос одоог хүртэл: 2014-2020 оны хичээлийн жилд Кибернетикийн тэнхимийг Статистик, Эконометрикийн тэнхимтэй нэгтгэн Эдийн засгийн статистик, математик загварчлалын тэнхим болгон өөрчилсөн. 2020.09 сар: Статистик-Эконометрикийн тэнхим болсон. БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧИНСтатистик-Эконометрикийн тэнхимд 2020 оны байдлаар доктор, дэд профессор М.Эрдэнэбаяр(1998 оноос), доктор П.Мөнхтуяа(2002 оноос), доктор Г.Золзаяа(2011 оноос), доктор Д.Цэвээннамжил(2012 оноос), доктор Г.Буманжаргал(2012 оноос) магистр Я.Эрдэнэсүрэн(1998 оноос), магистр Ш.Баярдулам(2005 оноос), магистр Г.Энх-Амгалан(2006 оноос), магистр Ч.Батжаргал(1998 оноос), магистр Г.Түмэндэмбэрэл(2011 оноос), хичээлийн туслах ажилтан Д.Жавзан зэрэг нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.