МАРКЕТИНГИЙН ТЭНХИМ 


Он цагийн товчоон 

  • 1997 онд “Хөдөө аж ахуйн зах зээл судлал (Маркетинг)” мэргэжлээр анхны элсэлтээ авч, бакалаврын түвшний сургалт явуулан  2000 онд анхны төгсөгчид төгсөв.  
  • 2000 онд Маркетингийн тэнхим байгуулагдан ЭЗБС-ийн бие даасан нэгж болон өргөжив.   
  • 2001 оноос “Хөдөө аж ахуйн зах зээл судлал (Маркетинг)” хөтөлбөрөөр магистр, докторын шаталсан сургалт явуулж эхлэв.
  • 2009 онд “Маркетинг” хөтөлбөрийг Боловсролын Магадлан Итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлүүлэв.
  • 2014 онд бизнесийн сургууль хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн олон улсын байгууллага /ASBCP/-аар магадлан итгэмжлүүлэв.
  • 2016 онд “Маркетингийн менежмент” улсын олимпиадад хувийн амжилтаар I байр, багийн амжилтаар III байр, 2018 онд багийн амжилтаар II байр эзэлж, мөнгө, хүрэл медалиар шагнагдав.
  • 2017 оноос “Аялал жуулчлалын маркетинг” хөтөлбөрөөр элсэлт авч эхлэв.
  • 2018 онд “Сургалтын үйл ажиллагаа”-ны үр дүнгийн үзүүлэлтээр ХААИС-ийн хэмжээнд тэргүүн байр эзлэв.
  • 2020 оноос “Цахим худалдаа, маркетинг” хөтөлбөрөөр элсэлт авч эхлэв.
  • 2020 оны байдлаар “Маркетинг” хөтөлбөрөөр 20 дахь төгсөлтөө хийж, 780 гаруй бакалаврын зэрэгтэй, 80 гаруй магистрын, 10 орчим докторын зэрэгтэй мэргэжилтэн төгсгөөд байна.
  • Тус тэнхим нь 8 багш, 1 хичээлийн туслах ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 













Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 1578
    • Магистрант оюутан: 1325
    • Докторант оюутан: 276
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 91
    • Цагийн багш:
    • Бусад багш ажилтнууд: 24