ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААЭдйин засаг бизнесийн сургууль нь дэлхийн 16 орны 33 гаруй их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай багш, судлаач, оюутан солилцоо, хамтарсан зуны хөтөлбөр, сургалт үйлдвэрлэлийн дадлага, соёлын хамтарсан хөтөлбөрүүд, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах зэрэг олон хэлбэрээр хамтран ажиллаж байна.ЭЗБС-д БНСУ, БНХАУ, ОХУ, Казахстан зэрэг орноос оюутан солилцооны хөтөлбөрөөр- Бакалаврт 46 оюутан- Магистрантурт 57 оюутан- Докторантурт 15 оюутан хамрагдан суралцаж байна.ЭЗБС-ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд ОХУ, БНСУ, БНХАУ, Япон зэрэг орнуудад 2019-2020 хичээлийг жилд Эдйин засаг бизнесийн сургуулиас 20 гаруй оюутан суралцаж байгаа бол өмнөх жилүүдэд нийт 50 гаруй оюутан бакалавр, магистр, докторын зэрэг тус тус хамгаалсан байна. Төсөл хөтөлбөрөөр хамтын ажиллагаатай олон улсын байгууллагууд:- KOICA /Солонгос Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага/- JAICA /Япон улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага/- IFAD /Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан/- FAO /НҮБ-ийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллага/- JIRCAS /Япон улсын олон улсын байгаль орчныг хамгаалах нийгэмлэг/- Дэлхийн банк- Чехийн хөжлийн агентлаг- Швейцарийн хөгжлийн агентлаг- Монгол улсын Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам- Монгол улсын Шинжлэх Ухааны Академи- Нийслэлийн хөдөлмөрийн газар
-
1
Байгуулагдсан он : 1958
-
2
Суралцагчид
- Бакалавр оюутан: 1578
- Магистрант оюутан: 1325
- Докторант оюутан: 276
- Хэлний бэлтгэл:
- Гадаад оюутан:
-
3
Нийт багш, ажилтнууд
- Үндсэн багш: 91
- Цагийн багш:
- Бусад багш ажилтнууд: 24