ЭЗБС-ийн хичээлийн байр нь 1973 онд баригдсан. 2020 оны байдлаар лекцийн 500 оюутны суудал бүхий 4 өрөө, дадлага семинарын хичээлийн 15 танхим, 120 компьютер бүхий сургалт судалгааны 6 лаборатори, номын сангийн 2 уншлагын танхим, сургалтын албаны 2 өрөө, багш нарын 13 өрөө, оюутны цайны газар, оюутны зөвлөл, эрдмийн зөвлөлийн өрөө, өлгүүр, граж, агуулах, 8 ариун цэврийн өрөө бүхий нийтдээ 3436.58 м2 талбайтай өөрийн хичээлийн байранд сургалт судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна.

Оюутны сурах, амьдрах чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх  таатай орчин бүрдүүлэхэд  байнга анхаарч,  тав тухтай сурч амьдрах боломж бүрдүүлсэн оюутны дотуур байр, төвлөрсөн иж бүрэн үйлчилгээний төв бүхий номын сан, уншлагын танхим, бие даалтын өрөө, интернет кафе, орчин үеийн шаардлагыг бүрэн хангасан хоолны газар зэрэг үйлчилгээний цэг, нэгжүүдийг  ажиллуулж байна.




Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 1578
    • Магистрант оюутан: 1325
    • Докторант оюутан: 276
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 91
    • Цагийн багш:
    • Бусад багш ажилтнууд: 24