ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль нь 1958 онд МУИС-ийн Улс ардын аж ахуйн факультетэд Хөдөө аж ахуйн эдийн засгийн мэргэжлийн ангид элсэлт авснаар үндэс сууриа тавиж түүхэн замналаа эхлүүлж байсан бол одоо 7 тэнхимийн 11 мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байна.
Өнөөдөр төрөлх сургууль маань үүсэн байгуулагдсанаасаа хойш 63 дахь жилийнхээ түүхээ бичиж байна. Энэхүү түүхэн замналыхаа хагас зуун жилд эдийн засаг, банк, санхүүгийн салбарт 11.000 гаруй дээд боловсролтой мэргэжилтэнг бэлтгэн гаргажээ. Тэдгээр мэргэжилтнүүд маань Монгол улсынхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад өөрийн үнэ цэнэтэй хувь нэмрийг оруулж, өөрсдийн оюун ухаан, авъяас чадвараа зориулж байгаад бид бүгд төгсөгчдөөрөө ямагт бахархаж байдаг.
Өнөөдөр сургуулийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажилд 100 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсад ажиллаж байгаагийн дотор доктор 30 гаруй, профессор цолтой 10 гаруй, дэд профессор цолтой 20 гаруй эрдэмтэн багш оролцож, бакалавр, магистр, докторын шаталсан сургалтад 2.500 гаруй оюутан суралцаж байгаа эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний төрийн томоохон ууган их сургуулиудын нэг юм.