“Мэдлэгээ хуваалцая” семинарын хүрээнд “Өндөр зэрэглэлтэй сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэхэд анхаарах зүйлс” сэдвээр ЭЗБС-ийн Менежментийн тэнхимийн эрхлэгч докторант Д.Кадирбек, доктор Г.Ганчимэг нарын 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр удирдан явуулсан сургалт хэлэлцүүлэгт ХААИС-ийн багш судлаачдын төлөөлөл маш идэвхтэй оролцож, амжилттай өндөрлөлөө. Судалгааны чиглэлийн энэхүү сэдэвт сургалт, хэлэлцүүлэг багш судлаачдын дунд өндөр эрэлт хэрэгцээтэй, ач холбогдолтой буйг хэлэлцүүлгийн явц болон сургалтын төгсгөлд багш судлаачдаас авсан асуумж судалгааны үр дүн илтгэн харууллаа.
Мөн өдөр сурган заах аргазүйн чиглэлээр “Оюутны сэтгэлзүйг ойлгох нь” сэдвээр МУБИС, БС-ийн сургууль, Сэтгэл судлал, арга зүйн тэнхимийн багш А.Тэгшжаргал сургалт явуулж, багш нартай чөлөөт хэлэлцүүлэг хийлээ. Энэхүү сургалт нь оюутны сэтгэл зүй, бие даасан байдлыг зөв ойлгоход багшийн үйл ажиллагааг хэрхэн чиглүүлэх талаар мэдлэг, мэдээлэл өгсөн, өгөөжтэй сургалт болсныг сургалтад оролцогчид үнэллээ.
Сургалтыг үр өгөөжтэй чиглүүлэн явуулсан Д.Кадирбек, Г.Ганчимэг, А.Тэгшжаргал багш нартаа талархал илэрхийлж цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье!
ХААИС-ЭЗБС-ийн Сургалтын алба,
Сургалт, заах арга зүйн зөвлөл