ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Нийтлэгч : .
Огноо: 2025-03-19 11:43:19

Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургууль нь Эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд багш, судлаачдаа дэмжих зорилгоор 3 судалгааны ажлын тэтгэлэг зарлаж байна.

Тэтгэлгийн зорилго:
Судалгааны шинэлэг санааг дэмжих
Эдийн засаг, бизнесийн сургуулийн Эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх судалгааг хөгжүүлэх
Судлаач багш нарын эрдэм шинжилгээний ажлыг урамшуулах

Тавигдах шаардлага:

  • ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн үндсэн багш байх
  • Судалгааны ажил нь Эдийн засаг, бизнесийн сургуулийн Эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлтэй уялдсан байх
  • Өмнө нь хэвлүүлж, санхүүжилт авч байгаагүй шинэ судалгааны ажил байх
  • 3-аас цөөнгүй багш нар баг болж оролцох

Тэтгэлгийн хэмжээ:

  • 20 сая хүртэлх төгрөг

Тэтгэлгийн хугацаа:

  • 5 сар

Сонгон шалгаруулалт:

  • Судалгааны ажлуудыг тусгай комисс дараах шалгуураар үнэлж сонгон шалгаруулна:
  • Судалгааны шинэлэг байдал, онол-практикийн ач холбогдол
  • Судалгааны арга зүйн үндэслэл
  • Судалгааны үр дүн, хэрэгжих боломж

Материал хүлээн авах хугацаа:

2025 оны 4-р сарын 15-ны өдрийг дуустал

Материал илгээх хаяг:

 erdenebayar@muls.edu.mn , ХААИС-ийн ЭЗБС-ийн 301 тоот

Лавлах утас:

 99119308

Багш, судлаач та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна!