Эдийн засаг, бизнесийн сургуулийн бакалаврын хөтөлбөрүүд 10 жилийн хугацаатай дахин магадлан итгэмжлэгдлээ.

Нийтлэгч : .
Огноо: 2024-12-31 10:57:11

       ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль нь 2014 онд бакалаврын хөтөлбөрүүдээ АНУ-д төвтэй Бизнесийн сургууль хөтөлбөрийн магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (ACBSP) байгууллагаар анх удаа магадлан итгэмжлүүлж, сургууль болон хөтөлбөрийн үйл ажиллагааны ахиц дэвшлийн тайланг 2 жил тутам хүргүүлж, 2024 онд дахин магадлан итгэмжлүүлэх тайлангаа хүргүүлэн ажиллаа.

 

    Дахин магадлан итгэмжлүүлэх ажлын хүрээнд 2024 оны 7-р сарын 15-ны өдөр ЭЗБС-ийн өөрийн үнэлгээний тайланг хүргүүлж, 10-р сарын 21-23-ны өдрүүдэд АСBSP-ийн шинжээчдийн баг хүрэлцэн ирж, сургуулийн удирдлага, хамт олон, өөрийн үнэлгээний тайлангийн баг, сургалтын үйл ажиллагаанд оролцогч талуудтай уулзаж, үйл ажиллагаатай танилцаж, магадлан итгэмжлэлийн нотлох баримтууд дээр амжилттай ажилласан.

Улмаар 2024 оны 11 дугаар сарын 18-ний өдрийн хурлын шийдвэрээр ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн бакалаврын хөтөлбөрүүдийг 10 жилийн хугацаатай дахин магадлан итгэмжлэгдлээ.

 

    Энэхүү амжилтад хүрэхэд хувь нэмрээ оруулж, дэмжлэг үзүүлж, хичээл зүтгэл гаргасан оюутнууд, багш, ажиллагсад, төгсөгчид, ажил олгогчид нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

Эдийн засаг, бизнесийн сургуулийн захиргаа