МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТИЙН УЛСЫН X ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Нийтлэгч : .
Огноо: 2026-06-10 15:34:52

2026 оны 5 дугаар сарын 9-ний өдөр МУИС-ийн Бизнесийн сургуульд төлөвлөгч эдийн засагч, стратеги судлаач, профессор Ш. Насанжаргалын нэрэмжит Мэдлэгийн менежментийн улсын X олимпиад зохион байгуулагдав.

Тус олимпиадад ХААИС-ийн ЭЗБС-ийн Менежментийн тэнхимийн багш Т. Чимэдцэрэнгийн удирдсан Бизнесийн удирдлага хөтөлбөрийн IV курсийн оюутан Б. Түвшинбаяр, Г. Даариймаа, II курсийн оюутан Ч. Мөнхдөл нар сургууль, хөтөлбөрөө төлөөлөн амжилттай оролцож, мэдлэг чадвараа сорин өрсөлдлөө. 

Мэдлэгийн менежментийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын онолын мэдлэг, асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлэх зорилготой энэхүү олимпиадад оролцсон оюутнууд болон удирдагч багш нартаа баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

Мөн тус олимпиадыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг МУИС-ийн Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн хамт олонд талархал илэрхийлье.

ХААИС, ЭЗБС, Менежментийн тэнхим