ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Нийтлэгч : .
Огноо: 2026-04-06 17:36:14

Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургууль нь Эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд багш, судлаачдаа дэмжих зорилгоор 4 судалгааны ажлын тэтгэлэг (80 сая төгрөг) зарлаж байна.

Тэтгэлгийн зорилго:
Судалгааны шинэлэг санааг дэмжих
Эдийн засаг, бизнесийн сургуулийн Эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх судалгааг хөгжүүлэх
Судлаач багш нарын эрдэм шинжилгээний ажлыг урамшуулах

Тавигдах шаардлага:

  • ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн үндсэн багш байх
  • Судалгааны ажил нь Эдийн засаг, бизнесийн сургуулийн Эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлтэй уялдсан байх
  • Өмнө нь хэвлүүлж, санхүүжилт авч байгаагүй шинэ судалгааны ажил байх
  • 3-аас цөөнгүй багш нар баг болж оролцох

Тэтгэлгийн хэмжээ:

  • 20 сая хүртэлх төгрөг

Материал хүлээн авах хугацаа:

2026 оны 5-р сарын 01-ны өдрийг дуустал

Материал илгээх хаяг:

 erdenebayar@muls.edu.mn , ХААИС-ийн ЭЗБС-ийн 301 тоот

Лавлах утас:

 99119308

                           Багш, судлаач та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна!