ТА БҮХНИЙГ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

Нийтлэгч : .
Огноо: 2026-04-15 09:26:14

Монгол улсын гавъяат багш, Доктор(Ph.D), профессор Л.Жаргалын нэрэмжит “МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2026 оны 05 дүгээр сарын 06-нд зохион байгуулагдана.

Эрдэм шинжилгээний хуралд эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж буй багш, судлаачдыг урьж байна.

Хурлын зорилго: Монгол улсын эдийн засаг, санхүүгийн  орчны өнөөгийн байдлыг тодорхойлж  хөгжих боломж, бодит шийдлийг илрүүлэх, шинэ санаа инновацийг дэмжих, судалгааны ажлыг олон нийтэд түгээхэд оршино.

Хурлын тов: Хурал 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09.00 цагаас, ХААИС-ийн ЭЗБС-ийн 301 тоотод зохион байгуулна.

Хурлын үр дүн: Эрдэм шинжилгээний хурлын үр дүнд хэвлэмэл эмхэтгэл (Proceeding) гаргах ба хураангуйг 2026 оны 05 дугаар сарын 01-ны өдөр хүртэл batkhuyag.m@muls.edu.mn хаягаар хүлээн авна. Оролцсон илтгэлүүдээс эхний 3 байр шалгаруулна.

1-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /1’000’000 төгрөг/

2-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал / 700’000 төгрөг/

3-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал / 500’000 төгрөг/

                                                                                      Зохион байгуулагч:  ХААИС-ийн ЭЗБС-ийн Санхүүгийн тэнхим