ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль нь 2016 онд Европын амьдралын ухааны их сургуулиудын холбоо болох ICA (Association for European Life Science Universities)-ийн дэргэдэх AGRIMBA сүлжээнд албан ёсоор элсэж, Монгол Улсад төдийгүй Ази тивд англи хэл дээрх Олон улсын бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийг (AGRIMBA International Agribusiness) хэрэгжүүлж буй цорын ганц сургууль болсон билээ.
Тус хөтөлбөр нь 2016 онд анх удаа магадлан итгэмжлэгдэж, 2021 онд хоёр дахь удаагаа амжилттай дахин магадлан итгэмжлэгдсэн. Энэ удаагийн буюу гурав дахь магадлан итгэмжлэл (2026)-ийн хүрээнд хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайланг бэлтгэн хүргүүлж, холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлэн ажиллалаа.
2026 оны 4 дүгээр сарын 28–29-ний өдрүүдэд AGRIMBA сүлжээний шинжээчдийн баг ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуульд ажиллаж, сургуулийн удирдлага, багш ажилтнууд, өөрийн үнэлгээний тайлангийн баг, мөн сургалтын үйл ажиллагаанд оролцогч талуудтай уулзан хэлэлцэж, хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын чанар, удирдлага зохион байгуулалт, нотлох баримтуудтай амжилттай танилцан ажиллалаа.
Улмаар 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчдийн багийн шийдвэрээр ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн AGRIMBA (Олон улсын бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр) нь 4 жилийн хугацаатай гурав дахь удаагаа магадлан итгэмжлэгдлээ.
Энэхүү амжилтад хувь нэмрээ оруулж, дэмжлэг үзүүлж, хичээл зүтгэл гаргасан оюутнууд, багш ажилтнууд, төгсөгчид, ажил олгогчид, хамтран ажиллагч байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эдийн засаг, бизнесийн сургуулийн захиргаа