ХААИС-ИЙН ЭЗБС, ХААИС-ИЙН ХАРЬЯА ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2021 оны 04 дугаар сарын 07-ний өдөр ХААИС-ийн ЭЗБС дээр ХААИС-ийн ЭЗБС, ХААИС-ийн харьяа Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах уулзалтын үйл ажиллагаа боллоо.
Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, ЭЗБС-ийн захирал Б.Баасансүх, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал Н.Баярсүх, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал М.Бямбасүрэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэд захирал Бейсен, ЭЗБС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Алтанцэцэг нар оролцлоо.
Санамж бичигт ХАА-н талаар төрөөс баримталж буй бодлого, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрхэм зорилго, “Сургалтын их сургуулиас Судалгааны их сургууль болох” зорилтын хүрээнд талууд доорх чиглэлээр хамтран ажиллах чиглэлийг тусгасан байна.
1. Мал аж ахуй, мал эмнэлэг, ургамал, газар тариалан, ургамал хамгааллын технологи, экологийн чиглэлийн төсөл, хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй судалгаа шинжилгээний ажлын эдийн засгийн үндэслэлийг сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэхэд эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх;
2. Хөдөө аж ахуйн эдийн засгийн болон салбарын технологийн судалгаа шинжилгээний ажлын уялдааг хангах, судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
3. ХААИС-ийн харьяа хүрээлэнгүүдтэй хамтарч судалгааны төсөл санаачлан дэвшүүлэх, тэдгээрт хэрэгжих шинжлэх ухаан технологийн төсөлд эдийн засагч -судлаачдын төлөөллийг оролцуулах;
4. Шинжлэх ухааны салбар дундын асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах, хамтарч магистр, докторын ажил удирдах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, үр дүнгээр нь бодлогын зөвлөмж боловсруулж, төрийн бодлогод тусгуулах;
5. ЭЗБС-ийн Эрдмийн Зөвлөл болон Эрдмийн бичиг сэтгүүлийн редакцийн зөвлөлд ЭШХ-үүдийн эрдэмтдийн төлөөлөл оруулах;
6. ЭЗБС-аас ЭШХ-ийн судлаачдад хөдөө аж ахуйн судалгааны үр дүнгийн математик, статистик боловсруулалтын сургалт зохион байгуулах;
7. Хөдөө аж ахуйн эдийн засгийн болон технологийн салбарын статистик мэдээ болон өмнө хийгдсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнгээр тогтмол ажиллагаатай мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, эргэлтэнд оруулах зэрэг болно. 
ХААИС ЭЗБС-ийн Эрдмийн Зөвлөл