ХААИС ЭЗБС-ийн “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2021”
ЭЗБС-ийн “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2021”-г 04 дүгээр сарын 15-нд Google-meeting цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулан явууллаа. Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2 үе шаттай болж, 8 хөтөлбөрөөс шалгарсан 22 оюутан илтгэлээ хэлэлцүүллээ. Тэдгээрээс шүүгчдийн үнэлгээний дүнгээр дараах илтгэлүүд шилдэгээр шалгарлаа.
Тэргүүн байранд: Статистик-IV ангийн оюутан Ш.Хонгорзул, удирдагч багш Г.Буманжаргал нарын “Валютын ханшийг таамаглах аргууд”,
Дэд байранд: Бизнесийн Эдийн Засаг-IV ангийн оюутан С.Мөнх-од удирдагч багш Г.Ганзориг нарын “Малын тооны үнэмшил малын тоо толгойн татвар”,
Гутгаар байранд: Статистикийн IV ангийн оюутан М.Азжаргал, удирдагч багш Г.Түмэндэмбэрэл нарын “Тэтгэвэрийн даатгалын өнөөгийн байдлын статистик шинжилгээ”,
Тусгай байранд: Бизнесийн Эдийн Засаг-IV ангийн оюутан Д.Нарандулам удирдагч багш Т.Эрдэнэчулуун нарын “Бэлчээр ашиглалтын шинжилгээ”, Статистикийн IV ангийн оюутан С.Мөнх-эрдэнэ, удирдагч багш Д.Цэвээннамжил нарын “Муаврь-Лапласийн функцийн статистик хэрэглээ” зэрэг илтгэлүүд шалгарч, шилдэг илтгэгчид өргөмжлөл, мөнгөн шагнууллаа.
Хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн судлаач оюутнууд, удирдагч багш нар та бүхэндээ эрдэм судлалын их үйлст тань арвин их амжилтыг хүсье.

