ЭЗБС-ийн “Магистрантын эрдэм шинжилгээний бага хурал- 2021”-ыг 2021 оны 05 дугаар сарын 19-нд Google-meeting ба VooV meeting цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллагдлаа. Хуралд 10 магистрант илтгэлээ хэлэлцүүлж, шүүгчдийн үнэлгээний дүнгээр дараах илтгэлүүд шилдэгээр шалгарлаа.
- Тэргүүн байранд: магистрант Б.Эрдэнэбуян, удирдагч доктор Л.Тогтохбуян нарын “Хэрэглэгчдийн цахим худалдаанд хандах хандлага, худалдан авалтанд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа” ,
- Дэд байранд: магистрант Д.Мөнхчимэг, удирдагч доктор Р.Чанцалдулам нарын “Багшийн ажлын гүйцэтгэлд зөөлөн ур чадвар нөлөөлөх нь” ,
- Гутгаар байранд: магистрант С.Должин, удирдагч доктор дэд профессор С.Хандсүрэн нарын “Мах боловсруулах үйлдвэрийн газрын бүтээмж ашигт ажиллагааны шинжилгээ” зэрэг илтгэлүүд шалгарч, шилдэг илтгэгчид өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн судлаач магистрантууд, удирдагч багш нар та бүхэндээ эрдэм судлалын их үйлст тань арвин их амжилтыг хүсэн ерөөе.
ХААИС ЭЗБС-ийн Эрдмийн Зөвлөл