"Торгоны замын хөдөө аж ахуйн боловсрол, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны форум" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал
ХААИС нь БНХАУ-ын Баруун Хойдын ХАА, Ойн их сургуультай хамтран “Торгоны замын хөдөө аж ахуйн боловсрол, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны форум”-ыг 2021 оны 09 сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Энэхүү форумын хүрээнд 2 дахь өдөр буюу 2021 оны 09 дугаар сарын 17-ний өдөр “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил ба эдийн засаг” сэдэвт 10 дахь удаагийн Олон улсын Эрдэм шинжилгээний хурлыг цахим ба танхим хосолсон хэлбэрээр /Google zoom/ зохион байгуулахаар товлосон.
Олон улсын Эрдэм шинжилгээний хуралтай холбоотой мэдээллийг https://conference.muls.edu.mn/ линкээс үзнэ үү.