МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ



Он цагийн товчоон

  • 1958 онд ЭЗДС-ийн “Худалдаа-Хөдөө аж ахуйн факультет”-д Хөдөө аж ахуйн эдийн засаг–зохион байгуулалтын тэнхим нэрээр анх үүсгэн байгуулагдаж тус тэнхимийн суурь тавигдсан. 
  • 1961 онд ЭЗБС-ийн Хөдөө аж ахун эдийн засгийн  тэнхим болон зохион байгуулагдсан.
  • 1962 он хүртэл ЭЗДС-д хөдөө аж ахуйн эдийн засагчдыг бэлтгэхийн зэрэгцээ ХААДС-ийн бүх мэргэжлийн ангиудад “Хөдөө аж ахуйн эдийн засаг”, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зохион байгуулалт” хичээлүүдийг зааж байв.
  • 1967 онд  ЭЗДС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засгийн мэргэжлийн ангийг ХААДС-д шилжүүлэхэд  тус тэнхим “Хөдөө аж ахуйн эдийн засгийн тэнхим” болж зохион байгуулагдсан.
  • 1973 онд ХААДС-ийн “Хөдөө аж ахуйн зохион байгуулалтын тэнхим” болж өөрчлөгдсөн.
  • 1991 онд “Хөдөө аж ахуйн эдийн засаг зохион байгуулалтын тэнхим”-ээс “Эдийн засгийн онол”-ын тэнхим өрх тусгаарлан шинээр байгуулагдсан.
  • 1991 оны V  сарын 16-ны өдрийн ХААИС-ийн ректорын тушаалаар уг тэнхимийн нэрийг өөрчилж, ХААИС-ийн ЭЗБС-ийн “Менежментийн тэнхим” болгон зохион байгуулагсан.
  • 2014 онд олон улсын бизнесийн сургуулиудын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн олон улсын байгууллага /ASBCP/-аар магадлан итгэмжлүүлсэн.
  • 2023 оны байдлаар “Бизнесийн менежер” хөтөлбөрөөр 29 дахь төгсөлтөө хийх гэж байна.

Дээрх хөтөлбөрөөр суралцагч гадаад оюутнууд: Сүүлийн 5 жилд Япон улс, БНСУ, БНХАУ-аас 54 гадаад оюутан суралцсан байна. Үүнээс 2018-2022 онд 41 хүн төгсөж, эдүгээ 2023 оны байдлаар 13 оюутан суралцаж байна.

“Менежментийн Улсын Олимпиад”

Менежментийн тэнхимээс “Менежментийн Улсын Олимпиад”-ыг 2005 онд анхлан санаачилснаас хойш 14 удаагаа зохион байгуулсан. Уг олимпиадад дотоодын их, дээд сургуулиудаас гадна ОХУ, Солонгос болон БНХАУ-ын их сургуулиуд тогтмол оролцдог, олон улсын чанартай олимпиад болтлоо хөгжсөн.



Менежментийн тэнхимийн дэргэдэх “Ирээдүйн СЕО” клубын танилцуулга:

 

Менежментийн тэнхимээс зохион байгуулдаг АСТ:

АСТ1: Хичээлийн жилийн нэгдүгээр улиралд “Менежментийн үндэс” хичээлийн хүрээнд зохион байгуулагддаг.

АСТ2: Хичээлийн жилийн хоёрдугаар улиралд “Үйл ажиллагааны менежмент” хичээлийн хүрээнд зохион байгуулагддаг.









Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 1578
    • Магистрант оюутан: 1325
    • Докторант оюутан: 276
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 91
    • Цагийн багш:
    • Бусад багш ажилтнууд: 24