Хос хөтөлбөр
Гадаад хамтын ажиллагааны хүрээнд амжилттай суралцаж буй оюутнуудад эзэмшиж буй мэргэжлийнхээ чиглэлээр ОХУ, БНХАУ, БНСУ, Канад, Унгар зэрэг орнуудын 7 их сургуульд 2+2, 2+3, 3+1, 1+1 хувилбараар суралцах буюу эхний 1-3 жил эх орондоо сураад, дараагийн жилүүдэд дээрх орнуудын их сургуулиудад үргэлжлүүлэн суралцаж, 2 их сургуулийн хос дипломтой төгсөх боломжийг олгодог “хос” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
“Хос” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгаа сургуулиуд
| № | Сургууль | Улс | Хөтөлбөрийн хувилбар |
| 1 | Чонбукын үндэсний их сургууль | БНСУ | 2+2 |
| 2 | Новосибирскийн ХААИС | ОХУ | 2+2, 2+3 |
| 3 | Эрхүүгийн Хөдөө аж ахуйн ИС | ОХУ | 2+2, 2+3 |
| 4 | Буриадын Хөдөө аж ахуйн ИС | ОХУ | 2+2, 2+3 |
| 5 | ӨМӨЗО-ны ХААИС | БНХАУ | 3+1, 4+1 |
| 6 | Саскатчеваны их сургууль | Канад | 2+2 |
| 7 | Дебрецений их сургууль | Унгар | 1+1 |
| 8 | Кумамотогийн их сургууль | Япон | 3+1+1 |