Эрдмийн зөвлөл
.jpg)
Факультетийн зохион байгуулалттай үед Эрдмийн зөвлөл ажиллаж, эрдэм шинжилгээ, сургалтын бодлогын гол асуудлыг удирдан чиглүүлж ирсэн уламжлал тогтож, ихээхэн туршлага хуримтлуулсан юм. 1991 онд Хөдөө аж ахуйн эдийн засгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн даргаар хүрээлэнгийн захирал дэд эрдэмтэн Д.Дорлигсүрэн, 1993 оноос захирал дэд эрдэмтэн Ю.Адъяа, эрдэмтэн нарийн бичгийн даргаар эдийн засгийн газар зүйн ухааны дэд эрдэмтэн А.Энх-Амгалан нар ажиллаж, зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөлд хөдөө аж ахуйн эдийн засгийн шинжлэх ухааны салбарт баримтлах бодлого, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, судалгааны ажлын хоорондын уялдаа холбоо, цар хүрээг тодорхойлон, хэрэгжилтийг зохион байгуулж байв.
Тухайн үед Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Х.Дашдондов, Г.Бизъяа, дэд эрдэмтэн Д.Моёбуу, П.Санжид, Л.Жаргал, О.Чойжилсүрэн, Ю.Адъяа, Б.Жандагсүрэн, Л.Наранхүү, Б.Мягмаржав зэрэг хөдөө аж ахуйн эдийн засгийн тэргүүлэх эрдэмтэд ажиллаж байжээ. Тус эрдмийн зөвлөлийн гишүүдийн олонх нь ХААҮИС-ийн Эдийн засгийн факультетийн эрдэмтэд байв.
1994 онд Хөдөө аж ахуйн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдахад өмнөх эрдмийн зөвлөл бүтэц, зохион байгуулалтаа хэвээр хадгалан ажиллажээ. Эрдмийн зөвлөлийн ажлын чиг үүрэг нь хөдөө аж ахуйн эдийн засгийн чиглэлийн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг уялдуулан зохицуулах, судалгааны ажлын удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, үр дүнг олон нийтэд мэдээлэх, сурталчлах, оюутан, багш судлаачдын эрдмийн ажлыг дэмжих зэрэг илүү өргөн цар хүрээтэй болжээ. Хүрээлэнгийн эрдмийн зөвлөл нь эргээд факультет болсон 1997-2001 онуудад ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр ЭЗБС-ийн эрдмийн зөвлөл болсон юм. Эрдмийн зөвлөлийн даргаар тухайн үеийн хүрээлэн, факультетийн захирал, деканаар ажиллаж байсан Ю.Адъяа, А.Бакей, С.Бадарч, Л.Нямбат, Б.Баасансүх, Н.Нямаа, М.Эрдэнэбаяр нар ажиллаж байв. Мөн эрдэмтэн нарийн бичгийн даргаар 1994-1995 онд А.Энх-Амгалан, 1997-1999 онд Б.Баасансүх, 1999-2000 онд С.Бадарч, 2000-2002 онд Л.Нямбат, 2002-2006 онд С.Хандсүрэн, 2006-2007 онд М.Эрдэнэбаяр, 2007-2009 онд С.Хандсүрэн, 2009-2014 онд Л.Отгонжаргал, 2014-2022 онд С.Алтанцэцэг, 2022-2023 онд Т.Эрдэнэчулуун нар ажиллаж ирсэн бөгөөд 2023 оноос одоог хүртэл Эрдэмтэн нарийн бичгийн даграар М.Эрдэнэбаяр ажиллаж байна. Эрдэмтэн нарийн бичгийн дарга нар шинжлэх ухаан технологийн төслийн санал боловсруулж хүргүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг олон нийтэд түгээх, гадаад дотоодын байгууллагуудтай хамтарсан оюутан, багш судлаачид, эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах, магистрант, докторант нарын сургалт, судалгааны ажлыг зохион байгуулах, судлаачдын эрдмийн бүтээлийг хэвлэн нийтлүүлэх, сурталчлах эрдмийн зөвлөлийн хурал, түүний бэлтгэл ажлыг хангах зэрэг үндсэн үүргээ гүйцэтгэж ирсэн байна. ЭЗБС-ийн Эрдмийн зөвлөлийн одоогийн бүрэлдэхүүнийг ХААИС-ийн захирлын 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн A/63 тоот тушаалаар баталсан байдаг.
Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн:
Эрдмийн зөвлөлийн дарга: Т.Эрдэнэчулуун - Доктор
Орлогч дарга: Д.Мягмарсүрэн - Доктор, дэд профессор
Нарийн бичгийн дарга: М.Эрдэнэбаяр - Доктор
Гишүүд: Б.Баасансүх – Доктор, профессор
Н.Нямаа - Доктор, профессор
З.Ядмаа - Доктор, дэд профессор
Ц.Нансалмаа- Доктор, дэд профессор
С.Алтанцэцэг - Доктор, дэд профессор
Ц.Гантулга - Доктор
Г.Ганзориг - Доктор
Н.Батжаргал - Доктор
Ж.Баттулга - Доктор
П.Буяннэмэх – Доктор
Л.Отгонжаргал- Доктор
Б.Хишигдаваа – Доктор
Д.Цэвээннамжил - Доктор
З.Ганцэцэг– Доктор
Л.Оюунцэцэг– Доктор, профессор, ШУТИС-ийн профессор багш
Н.Батнасан– Доктор, профессор, МУИС-ийн профессор багш
М.Хишигжаргал– Доктор, АЭС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга
Ц.Энх-Амгалан-Доктор, НҮБ-ын ХХАА-н байгууллагын хөтөлбөрийн зөвлөх