БШУЯ, ХХААХҮЯ, ХААИС-ийн ЭЗБС-ийн Менежментийн тэнхим, Жандагсүрэн сан, Монголын Менежментийн Холбоо хамтран Эдийн засаг-бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд Менежментийн улсын XIY олимпиадыг 2022 оны 12 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа. Энэ жил дотоодын 13 их, дээд сургуулийн 17 багийн нийт 85 оюутан мэдлэг, чадвараараа өрсөлдлөө.
Зохион байгуулагч ХААИС- иа төлөөлөн Аффина, Капо баг амжилттай оролцлоо. Афинна багийн гишүүн Б. Билгүүн, Т. Баяртогос нар шилдэг 15 оролцогчийн нэг болж “Шагналт байр”- анд шалгарлаа. Б. Билгүүн нь ивээн тэтгэгч Номин холдинг ХХК- ийн шагнал “Номин электроникс” салбарт Борлуулалт, брэндийн менежер албан тушаалд ажиллах ажлын байрны урилгыг гардан авлаа.
Багаа удирдсан багш нартаа, амжилттай оролцсон багийн гишүүддээ, шагналт байранд шалгарсан 2 шилдэг оролцогчиддоо ХААИС болон бусад хамтран зохион байгуулагчид, ивээн тэтгэгчдийнхээ нэрийн өмнөөс халуун баяр хүргээд, та нарынхаа цаашдын ажил хөдөлмөр, хичээл сурлагад нь ӨНДРӨӨС ӨНДӨР амжилтыг хүсэн ерөөе өө.
МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ