ЭЗБС-ИЙН “ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ”-ИЙН ДАРГА ШИНЭЭР СОНГОГДЛОО
2026 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Эдийн засаг, бизнесийн сургуулийн “Оюутны зөвлөл”-ийн 22-р чуулганыг ХААИС-ийн “Оюутны холбоо”-ноос зохион байгуулж, хэсгийн ахлагч, ангийн дарга нар оролцов. Уулзалтын үеэр өмнөх Оюутны зөвлөлийн дарга Б.Түвшинбаяр 2024-2026 ОНД хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулж, үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. ЭЗБС-ийн “Оюутны зөвлөл”-ийн даргын сонгуульд өөрсдийн саналаар: Бизнесийн удирдлагын 3-р дугаар ангийн оюутан Ч.Мөнхдөл Бизнесийн удирдлагын 2-р дугаар ангийн оюутан П.Бямбажаргал Бизнесийн эдийн засгийн 2-р дугаар ангийн оюутан Б.Даваахүү нар нэр дэвшин, өөрсдийн боловсруулсан мөрийн хөтөлбөр, цаашдын зорилго, төлөвлөгөөгөө танилцуулав. Хэсгийн ахлагч нарын санал хураалтын үр дүнд Бизнесийн удирдлагын 3 дугаар ангийн оюутан Ч.Мөнхдөл Эдийн засаг, бизнесийн сургуулийн “ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ”-ийн даргаар сонгогдлоо. ЭЗБС-ийн Оюутны зөвлөлийн даргаар сонгогдсон Ч.Мөнхдөлдөө оюутан залуусынхаа дуу хоолой болж, олон бүтээлч санаачилгыг гарган амжилттай хэрэгжүүлж, үеийн нөхдөө манлайлан ажиллахыг хүсэн ерөөж, амжилт хүсье! ШИНЭ ЭХЛЭЛ, ШИНЭ ЗОРИЛГО, ШИНЭ АМЖИЛТ!
