ХААИС-ЭЗБС-ийн болон ХААН Банкны хамтын ажиллагааны хүрээнд багш дадлагажуулах хөтөлбөр амжилттай хэрэгжүүлэв.

Нийтлэгч : .
Огноо: 2025-02-14 11:52:00

ХААИС-ЭЗБС-ийн болон ХААН Банкны хамтын ажиллагааны хүрээнд Менежментийн тэнхимийн багш Т.Чимэдцэрэн нь ХААН Банкны “Хүний нөөцийн удирдлагын газар”-т 11 сарын хугацаанд амжилттай дадлага хийлээ.

Бидний хамтран хэрэгжүүлж буй энэ хөтөлбөр нь манай сургуульд анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд зөвхөн багшид мэдлэг, ур чадвар, практик туршлага олгоод зогсохгүй ХААН Банкны мэргэжилтнүүдэй бие биеэсээ харилцан суралцах сургалтуудыг зохион байгуулах, туршлага солилцох, оюутнуудад олон талын мэдлэг, ур чадвар олгох сургалт, уулзалтуудыг зохион байгуулах, дадлага хийх, ажлын байран дээр сурч хөгжих боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

Т.Чимэдцэрэн багш нь ХААН Банкны Хүний нөөцийн удирдлагын газарт ажиллах хугацаандаа хүний нөөцийн менежментийн функцуудтэй танилцаж, маш их туршлага хуримтлуулсан ба ХААН Банкны хүний нөөцийн үйл ажиллагааны төслүүдэд оролцож мэргэжлийн зөвлөмж өгч, санал, санаачилга гарган ажилласан байна.

Багшийн хуримтлуулсан дадлага, туршлага, мэдлэг нь цаашдын сургалтын хөтөлбөрт шинэчлэл оруулахын зэрэгцээ оюутнуудад практик мэдлэгийг олгоход чухал хувь нэмэр оруулах болно.

ХААН Банкны Хүний нөөцийн хамт олонд талархал илэрхийлж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

 

ЭЗБС-ийн захиргаа