ХААИС-ийн ЭЗБС-ийн Заах аргын зөвлөл

Нийтлэгч : .
Огноо: 2022-12-30 15:13:28

Өнөөгийн байдлаар суралцах, сургах үйл ажиллагаанд шинэ нөхцөл байдал үүсч, багш бүхэн  сургалтын үр дүнтэй арга, арга зүйд суралцах шаардлага зүй ёсоор тулгарч байна. ХААИС-ийн ЭЗБС-ийн Заах арга зүйн зөвлөлийн 2022-2023 оны хичээлийн жилийн төлөвлөгөөт ажлын хүрээнд "ИДЭВХТЭЙ СУРГАЛТЫН АРГА” судалгааг 2022 оны 10-11 сард багш нарын ашиглаж буй сургалтын арга, туршлагаа бусадтайгаа хуваалцах, шинэ арга зүйд суралцах боломжийн талаар явуулсан билээ. Тус судалгаа нь сургалтанд идэвхтэй сургалтын аргуудыг ашигладаг тухай, мөн идэвхтэй сургалтын арга зүйд суралцах хэрэгцээ, хандлага, идэвхитэй сургалтын аргыг ямар багшаас суралцах хүсэлтэй байгааг нь тодорхойлох зорилготой байв. Судалгааны үр дүнгээс 2023-01-04-ний 10.00 цагаас "Сургалт, заах арга зүйн сургалт"ыг явуулахаар боллоо. Хөтөлбөрийг хавсаргав. Бүх багш нарыг оролцохыг урьж байна.