ЭЗБС- ийн Менежментийн тэнхимээс “Менежментийн үндэс хичээлээр судалсан онолын мэдлэгийг бататгах, танин мэдэхүйн цар хүрээг тэлэх, бие даан суралцах, идэвхи санаачлагыг хөхүүлэн дэмжихэд оршино.”зорилгын дор Менежментийн үндэс хичээлийг судалж буй II ангийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Ирээдүйн СЕО” АСТ- ыг 2022.11.23 – ны өдөр Хатан Туул театрт 22 дахь удаа зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнд баг тус бүр 6 гишүүнтэй нийт 17 баг, багийн гишүүдийн дундах тэмцээнийг Quiz night хэлбэрээр, Менежментийн тэнхимийн дэргэдэх “Ирээдүйн СЕО” клубын гишүүн оюутнууд шүүгч (цагаан, цэнхэр, шар, улаан, ногоон, хар тууз бүхий)- ээр ажиллаж, 6 малгайны системээр шүүж, БМ III, IY ангийн оюутнууд зохион байгуулагчаар ажилласан онцлог бүхий өрсөлдөөн дүүрэн уралдаан боллоо.Өмнөх жилүүдэд багийн гишүүдийн мэдлэг сорих хэсгийг 3 үе шаттай зохион байгуулдаг байсныг дээр дурдсанаар Quiz night хэлбэрээр 5 үе шаттай(Би хэн бэ?- Олны танил хүмүүс, Би хэн бэ? Би юу вэ?- Хичээлийн мэдлэг шалгах, Хичээлийн асуултууд, Танин мэдэхүй )- гаар зохион байгуулсан нь оюутан суралцагчдын хичээлээр олж авч буй мэдлэгээс гадна оюуны мэдлэг, хүчийг нь ихэд сорилоо.Тус авхаалж сорих тэмцээнд оролцсон нийт багуудаас Sharks баг Тэргүүн байр, Оюуны бүтээл үйлдвэрлэгч СЕО баг Дэд байр, Эхлэл баг Гутгаар эзэлж бахдам амжилт үзүүлэв.Тус тэнхимээс энэ хичээлийн жилийн хаврын улиралд “Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент” хичээлийг судлах оюутнуудын дунд АСТ тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна хэмээн тэнхимийн эрхлэгч Д. Кадирбек шагнал гардуулах ажиллагааны үеэр мэдээллээ.