ЭЗБС-ийн Оюутны зөвлөлийн үйл ажиллагааны талаар санал солилцох уулзалт боллоо.

Нийтлэгч : .
Огноо: 2023-02-09 12:59:56

2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ЭЗБС-ийн удирдлагын санаачилгаар Оюутны зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтанд ЭЗБС-ийн захирал Т.Эрдэнэчулуун тэргүүтэй удирдлагын баг болон Сургалтын алба, багш нарын төлөөлөл, ЭЗБС-ийн Оюутны зөвлөлийн дэд дарга, БМ-II ангийн оюутан Д.Маралмаа, нарийн бичгийн дарга БМ-II ангийн оюутан Б.Солонго, гишүүд БЭЗ-I ангийн оюутан А.Марал, БМ-II ангийн оюутан Г.Ганбаатар, ММ-II ангийн оюутан С.Мягмарсүрэн, СМ-I ангийн оюутан Г.Мөнх-Ундрал нар оролцов. 
Уулзалтаар ЭЗБС-ийн Оюутны зөвлөлийн хийж хэрэгжүүлж буй ажил, тулгамдсан асуудлуудын талаар харилцан ярилцаж, жилийн ажлын төлөвлөгөөгөө шинэчлэн сайжруулах, Оюутны зөвлөлийн бүтэц зохион байгуулалтаа шинэчилж мэргэжлийн хөтөлбөр, ангийн төлөөллөөр гишүүнчлэлийн хүрээгээ тэлэх, нээлттэй хэлэлцүүлэг хийдэг байх, саналын хайрцаг ажиллуулах, оюутны сайн дурын клубүүдын үйл ажиллагааг дэмжих, төрөл бүрийн эвентүүд, богино сургалт, лекцүүдийг зохион байгуулах, нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулах сайн үйлсийн аян зохион байгуулах гэх зэрэг олон төрлийн бүтээлч саналууд гарч Оюутны зөвлөлийн гишүүд бүтээлч санаачилгатай ажиллах, мөн сургуулийн удирдлагын зүгээс дэмжиж хамтран ажиллахаар тогтов. 

Оюутны зөвлөлийн гишүүддээ талархал илэрхийлж, ажилд нь өндөр амжилт хүсье.