Танхимын сургалтандаа ирж суралцаж буй гадаад оюутнуудаа хүлээн авах уулзалт болж өнгөрлөө.

Нийтлэгч : .
Огноо: 2023-03-06 14:36:55

2022-2023 оны хичээлийн жилд 2+2 хос хөтөлбөрөөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн Их Сургуулийн Эрээн хот дахь ОУ-ын Бизнесийн сургуулиас ХААИС-ийн ЭЗБС-ийн Бизнесийн эдийн засаг, Эдийн засгийн статистик, Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн менежмент, Аялал жуулчлалын маркетинг, Санхүү хөтөлбөрөөр нийт 46 оюутан ирж суралцаж байна. 
Танхимын сургалтандаа ирж суралцаж буй гадаад оюутнуудаа хүлээн авах уулзалтыг 2023 оны 03-р сарын 03-ны өдөр зохион байгуулж ЭЗБС-ийн удирдлага, тэнхим, Сургалтын алба, багш нарын төлөөлөл оюутнууддаа сургууль, тэнхим, хөтөлбөрийн танилцуулга хийн гарын бэлэг гардуулав.Хос хөтөлбөрөөр суралцаж буй нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье. 
                              

  ЭЗБС-ийн эрдмийн хамт олон