“ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ӨНӨӨГИИН БАЙДАЛ” сэдэвт видео контентийн уралдааны удирдамж
Зохион байгуулагчид:
- БНХАУ-ын ӨМӨЗО-ны ХААИС-ийн Эдийн засаг, удирдлагын сургууль,
- Монгол Улсын ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль,
- ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль
Уралдааны зорилго:
Газар тариалан, мал аж ахуйн салбарын эдийн засаг, менежментийн жишээн дээр тулгуурласан богино хэмжээний видео контентийг сонгон шалгаруулах, хөдөө аж ахуйн салбарын нийгэм дэх нэр хүндийг өргөх, өсвөр залуу үеийнхэнд сурталчилан таниулах
Богино хэмжээний видео контентийн сэдэв:
- Байгалийн бэлчээрийн ашиглалт
- Мал аж ахуй эрхлэлт
- Малын гаралтай бүтээгдэхүүний борлуулалт
- Газар тариалан, бэлчээрийн бүсийг орчин үеийн техникжүүлсэн байдал
- Шилдэг тариаланч, малчид
- Газар өмчлөх эрхийн онцлог
- Тариаланч, малчдын хүүхдүүдийн боловсрол
- Тариаланчид, малчдын өмнө тулгардаг эрсдэлүүд
- Малчдын сургалт
- Мал аж ахуй, мал эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлага
- Малчид орчин үеийн технологийг хэрэглэж буй байдал
Контентийн уралдааныг зохион байгуулах комисс