МУИС-БС-иас 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгууллагдаж ирсэн энэхүү олимпиад ковидын хөл хороотой жилүүдэд завсарлан энэ жил 8 дахь удаагаа болж өнгөрлөө.
Мэдлэгийн менежментийн VIII олимпиад 2023 оны 04 сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж эцсийн шатанд МУИС-Бизнесийн сургууль, ХААИС-Эдийн засаг бизнесийн сургууль, Санхүү эдийн засгийн Их сургууль, Этүгэн Их сургууль, Глобал Удирдагч их сургууль, ШУТИС-БУХС, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн нийт 7 багийн 21 оюутан дэлхийн зах зээл дээр мэдлэг, ур чадвараа уралдуулан өрсөлдсөнөөс оновчтой стратеги, зөв тактикаараа ялгарч өрсөлдсөн.
Энэхүү олимпиад нь оюутан суралцагчдын зүгээс онолын болон мэргэжлийн мэдлэгээ ашиглан практик кейс дээр оновчтой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх зорилготой олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн BSG /Business Strategy Game/ -д суурилагдан явагддаг бөгөөд дэлхийн нэр хүндтэй топ их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт өргөн ашиглагддаг, их сургуульд суралцах хугацаандаа олж авсан мэдлэг, чадвараа ашиглан бизнес байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөгч хүчин зүйлсийг шинжлэн, стратегийн оновчтой шийдвэр гаргахад суралцдаг, интернэтийн орчинд тоглож, хоорондоо өрсөлдөхийн зэрэгцээ дэлхийн бусад орны тоглогчидтой чансаагаа харьцуулан үзэх боломжтой. Тус олимпиадын давуу тал нь тест боловсруулагч болон шүүгч байхгүй учраас субъектив нөлөөлөлгүйгээр үнэн зөв үнэлэгдэн шудрага өрсөлддөг олон талын онцлог, ач холбогдолтой олон улсын түвшний уралдаан юм.

