“Идэвхтэй сургалтын аргын төлөвлөлт, хэрэглээ” сургалт, хэлэлцүүлэг болов.

Нийтлэгч : .
Огноо: 2023-05-12 15:25:56

ХААИС-ийн ЭЗБС-ийн Заах арга зүйн зөвлөлийн гишүүн Маркетингийн тэнхимийн багш, доктор, профессор Ц.Нансалмаагийн санаачлагаар “Идэвхтэй сургалтын аргын төлөвлөлт, хэрэглээ” сургалт, хэлэлцүүлэг 2023 оны 5-р сарын 11-нд амжилттай зохион байгуулагдав.
Сургалт-хэлэлцүүлэг нь “Бакалаврын сургалтын хөтөлбөр болон хичээлийн стандарт, хөтөлбөрийн шинэчлэл”-ийн хүрээнд багш нар өөрсдийн ашигладаг идэвхтэй сургалтын арга зүйн талаар туршлага солилцох, оролцсон багш нар нийтлэг ашиглах боломжтой идэвхтэй сургалтын арга зүйн албан ёсны жишиг загварыг боловсруулах, баталгаажуулах талаар зохион байгуулагдаж сургалт-хэлэлцүүлэгт оролцогсод хичээлийг заах болон хүргэх 8-10 аргын онцлог, ялгааг ойлгож “өртөөлөн заах, бие биедээ заах” аргын төлөвлөлт, хэрэглээ”-г багаар ажиллаж практик туршлага солилцов. Тус сургалт, хэлэлцүүлэгийг зохион байгуулсан доктор, профессор Ц.Нансалмаа багшдаа талархал илэрхийлж цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.