Бизнесийн удирдлагын ухааны доктор Д.Үүрийтуяа “Уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээмж үр ашиг” сэдэвт бүтээлээс төрөлх сургуульдаа хандивлалаа.
Доктор Д.Үүрийнтуяа нь 2003 онд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг Маркетингийн Менежер мэргэжлээр төгсч 2007 онд шинжлэх ухааны доктор, профессор Г.Бизьяа агсаны удирдлаган дор магистрын зэрэг, 2020 онд Бизнесийн удирдлагын докторын зэрэг хамгаалсан. 2019 оноос Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан зөвлөх, орлогч дарга, тамгын газрын дарга зэргээр ажиллаж байна. Д.Үүрийнтуяадаа эрдэм шинжилгээ судалгааны болон ажлын өндөр амжилт хүсье.
ХААИС-ийн ЭЗБС
