"Гэр бүл төлөвлөлт" сэдвээр уулзалт хийлээ.

Нийтлэгч : .
Огноо: 2023-04-03 16:53:01

2023.03.29-ний өдөр "Хосын жор 1,2" номын зохиогч, "Positive Mongolians" төслийн Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар ХААИС, ЭЗБС-ийн нийт оюутнуудын дунд "Гэр бүл төлөвлөлт" сэдвээр уулзалт хийлээ. 
Уулзалтаар гэр бүл төлөвлөлт, хосын харилцааны талаар сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцлага өрнүүлж, оюутнуудын сонирхсон асуултад хариулан, өөрсдийн номоо бэлэглэж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн, өгөөжтэй уулзалт болж өнгөрлөө.

Цаг гарган залуучуудад сонирхолтой уулзалт хийж, мэдлэг түгээсэн Түвшээ, Дөлгөөн хоёртоо маш их баярлалаа. Гэр бүлд нь аз жаргал хүсэн ерөөж, ажлын амжилт хүсье.