Хөдөө аж ахуйн бирж байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд Хөдөө аж ахуйн бирж, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуультай хамтран зохион байгуулж байгаа эрдэм шинжилгээний нээлттэй хуралд судлаач, эрдэмтэд судалгааны үр дүнгээ танилцуулж байна.
Эрдэм шинжилгээний хурал “Монгол улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд хөдөө аж ахуйн биржийн оролцоо, чиг хандлагыг тодорхойлох” зорилготой бөгөөд дараах асуудлыг тодруулахад чиглэгдэж байна.
- Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлага
- “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль”-ийн хэрэгжилт, сайжруулах боломж
- Гадаад улс орнуудын ижил төстэй биржүүдийн хууль эрх зүйн харьцуулсан судалгаа, нэвтрүүлэх боломж
- Хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний арилжааны өнөөгийн тогтолцоо ба далд эдийн засаг
- УИХ, Засгийн газраас ХАА-н биржийн арилжааны үйл ажиллагааг дэмжих, урамшуулал, татаасын бодлого хэрэгжүүлэх боломж
- Монгол улсын ХАА-н бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт, арилжааны онцлог, тулгарч буй хүндрэл бэрхшээл, малчид, хоршоод, үйлдвэрийг арилжаанд оролцуулах замаар Хөдөө аж ахуйн биржээр амжилттай арилжаалах, сайн туршлагыг нэвтрүүлэх.
Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдодоо амжилт хүсье.

