ЭЗБС-ийн багш Ж.Баттулга докторын зэрэг хамгааллаа.

Нийтлэгч : .
Огноо: 2021-01-30 14:58:12

Эдийн засаг, бизнесийн сургуулийн Хөдөө аж ахуй, хэрэглээний эдийн засгийн тэнхимийн багш Ж.Баттулга "Шатахууны үнийн удирдлагад санхүүгийн арга хэрэгсэл ашиглах нь" сэдвээр менежментийн ухааны докторын зэрэг хамгааллаа. Удирдагч багшаар нь ЭЗБС-ийн багш, профессор Н.Нямаа ажилласан бөгөөд тэрбээр дөрөв дэх доктороо ийнхүү өлгийдөн авлаа. Шинэхэн доктор Ж.Баттулгад болон удирдагч багшид нь халуун баяр хүргэе.