2023-2024 оны шинэ хичээлийн жилд 8 дахь элсэлтээ хүлээн авлаа.

Нийтлэгч : .
Огноо: 2023-08-29 16:12:24

Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Эдийн Засаг Бизнесийн Сургууль болон Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн харья Эрээн хотын Олон Улсын Коллеж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2015 оноос хойш 2+2 бакалаврын хос хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 7 элсэлт авч, 2023-2024 оны шинэ хичээлийн жилд 8 дахь элсэлтээ амжилттайгаар аваад байна. Тус хичээлийн жилд 2+2 хос хөтөлбөрөөр нийт 41 оюутан Өвөр Монголын Багшийн Их Сургуулиас, 1 оюутан Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулиас Эдийн засгийн статистик, Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн менежмент, Аялал жуулчлалын маркетинг, Санхүү хөтөлбөрөөр суралцахаар ирж байна.
Ирж суралцаж буй гадаад оюутнуудаа хүлээн авах уулзалтыг 2023 оны 08-р сарын 29-ны өдөр зохион байгуулж ЭЗБС-ийн удирдлага, сургалтын алба, тэнхим багш нарын төлөөлөл оюутнууддаа сургууль, тэнхим, хөтөлбөрийн танилцуулга хийн гарын бэлэг гардууллаа. Хос хөтөлбөрөөр суралцаж буй нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.

 

ЭЗБС-ИЙН ЭРДМИЙН ХАМТ ОЛОН