Эдийн засаг, бизнесийн сургуулийн Сургалтын албанаас 2023-2024 оны хичээлийн жилд шинээр элсэн орсон нийт оюутнуудын дунд чиглүүлэх уулзалтыг 2023 оны 9-р сарын 1-ний өдөр зохион байгууллаа.
Уулзалтад ЭЗБС-ийн захирал доктор Т.Эрдэнэчулуун, Эрдэмтэн, нарийн бичгийн дарга доктор, дэд профессор М.Эрдэнэбаяр, ахмад багш доктор, профессор С.Бадарч, доктор дэд профессор Д.Далхжав, Мэргэжлийн тэнхимүүдийн профессор багш нар, ЭЗБС-ийн Оюутны зөвлөл, тэнхимүүдийн дэргэдэх клубуудын төлөөлөл болон шинээр элсэгч оюутнууд оролцов.
Уг уулзалтын эхэнд “MULS Campus tour” арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд, анги даасан зөвлөх багш нар шинээр элсэгч-оюутнуудад ХААИС-ийн хичээлийн байрууд, захиргаа, номын сан болон орчныг танилцуулах аялал хийлээ.
“Шинэ элсэгч оюутнуудыг чиглүүлэх уулзалт”-аар сургуулийн бүтэц бүрэлдэхүүн, сургалтын үйл ажиллагаа хэрхэн явагддаг болон үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журмууд, оюутны программ ашиглалтын талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэв.
Мөн ЭЗБС-ийн Оюутны зөвлөл, энэ хичээлийн жилд шинээр байгуулагдаж буй Хятад хэлний “Hu Die”клуб, Менежментийн тэнхимийн дэргэдэх “Ирээдүйн CEO” клуб, Кибернетикийн тэнхимийн дэргэдэх “Кибер”, “Helpers” клубүүд, Санхүүгийн тэнхимийн дэргэдэх “IFA”, “MULS Finance” клубүүд өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээллийг хүргэж, шинэхэн оюутнууддаа элсэхийг уриаллаа.
Шинэ оюутнууддаа зориулж танилцуулга хийсэн “Hu die” клубийг үүсгэн байгуулагч НББШТэнхимийн багш Г.Нарангэрэл, Оюутны зөвлөлийн идэвхтэн гишүүн Эдийн засаг хөтөлбөрийн II курсийн оюутан О.Марал, Ирээдүйн CEO клубийн тэргүүн Бизнесийн менежмент IV ангийн оюутан Э.Одгэрэл, Кибер клубийн ахлагч Эдийн засаг, математик загварчлалын IV курсийн оюутан М.Болортуяа, Helpers дугуйлангийн ахлагч Б.Мөнгөнчимэг, IFA клубийн тэргүүн Санхүүгийн IV курсийн оюутан М.Тэмүүжин, MULS Finance клубийн тэргүүн Санхүүгийн IV курсийн оюутан Б.Батбаатар нартаа талархал илэрхийлье.
2023-2024 оны хичээлийн жилд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуульд элсэн орсон нийт оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.

