ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн оюутнуудын дунд газар тариалан, мал аж ахуйн салбарын эдийн засаг, менежментийн жишээн дээр тулгуурласан, хөдөө аж ахуйн салбарын нийгэм дэх нэр хүндийг өргөх, өсвөр залуу үеийнхэнд сурталчлан таниулах зорилгоор зохиогдож буй “ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ӨНӨӨГИИН БАЙДАЛ” сэдэвт богино хэмжээний видео контентийн уралдааны бүтээлийг 2023 оны 10 сарын 03-ны өдөр сургалтын албаны 213 тоот өрөөнд болон цахимаар sainjargal.z@muls.edu.mn хаягаар хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн зурган дээрх QR кодыг уншуулан авах боломжтой.
Холбоо барих: 99168801, 89108912

Оюутан залуус та бүхэн энэхүү уралдаанд идэвхтэй оролцохыг урьж байна.