Менежментийн тэнхимийн багш нар Н.Чинзориг С.Баасансүрэн нар Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент хичээлийн хүрээнд Чунцин хотын Шинжлэх ухаан, технологийн коллежийн Эдийн засаг, менежментийн сургуулийн бизнесийн удирдлагын багш, ХААИС-ийн докторант Ван Ли-тай хамтран “Transportation and Assignment Problems” сэдвээр нээлттэй хичээлийг англи хэлээр орлоо. БНХАУ-ын Fengjie-ээс Улаанбаатар хотруу жимс жимсгэнэ, хүнсний ногоо тээвэрлэх жишээн дээр орсон тул нээлттэй хичээл маш сонирхолтой болсон ба хичээлийг ийм хэлбэрээр хамтарч, англи хэл дээр, бодит жишээн дээр орох нь үр дүн өндөртэй болохыг хичээлд суусан багш нар дүгнэн ярилцаж байв.
Багш нартаа эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг ерөөе.
2023 оны 05 сарын 15-ны өдөр

