Олон улсын “Шотокан карате”-ийн холбооны “14 дэх удаагийн Дэлхийн аваргын тэмцээн” Унгар улсын ГЁОР хотод бага нас болон мастеруудын ангиллын ката, күмите тэмцээн болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Монгол улсыг төлөөлж ХААИС-ийн ЭЗБС-ийн Менежментийн тэнхимийн багш Н.Чинзориг баг тамирчдаа дасгалжуулан оролцлоо.
Багш Н.Чинзориг нь 2000 онд 7 дахь удаагийн “Дэлхийн аваргын тэмцээн”-д оролцож байсан бөгөөд 30 гаруй жил каратегаар хичээллэж байгаа юм.
14 дэх удаагийн Дэлхийн аваргын тэмцээнд Ч.Энхзаяа нь Монголоос анх удаа шотокан каратегийн дэлхийн аваргын хүрэл медаль, мөн 12 хүртэлх насны ангилалд Б.Ананд Дэлхийн аваргын хүрэл медаль тус тус хүртлээ.
SKIF Mongolia, All Mongolian Karate Federation-ний хамт олонд, Н.Чинзориг багшдаа болон оролцогч тамирчиддаа баяр хүргэж спортын өндөр амжилт хүсэн ерөөе.
ЭЗБС-ийн эрдмийн хамт олноос


