Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Пранжалия Парт Лате (Pranjalya Parth Lathe), Консулын болон боловсролын асуудал хариуцсан атташе Санжив Кумар Шарма (Sanjeev Kumar Sharma) нар 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдөр ХААИС-ийн ЭЗБС-ийн захирал Т.Эрдэнэчулуун, сургуулийн маркетингийн тэнхимийн эрхлэгч З.Ундрах, олон улсын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүн нартай албан уулзалт хийв. Энэтхэг Монголын боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлж, багш оюутан залуусыг Энэтхэг Улсад урт, богино хугацааны сургалтад хамруулах, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж, эрдэм шинжилгээ, сургалтын төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл өгч, илүү олон монгол багш нар, оюутан залуусыг Энэтхэг Улсад суралцаасай хэмээн хүсэж буйгаа илэрхийллээ. Мөн элчин сайдын яамны төлөөллийг ХААИС-ийн ЭЗБС дээр хүрэлцэн ирж багш ажилчид, оюутан залууст зориулсан танилцуулга өдөрлөг зохион байгуулах тал дээр харилцан тохиролцож, тухайн улсын соёл, боловсрол болон бусад боломжуудын талаар илүү өргөн хүрээний мэдээлэл түгээж, хамтарч ажиллахаар тохиролцлоо.
