Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Нийтлэгч : .
Огноо: 2024-03-20 18:24:19

Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал, доктор Т.Эрдэнэчулуун, Мал Эмнэлгийн Ерөнхий газрын дарга, ерөнхий малын эмч, доктор А.Нарантуяа нар Мал эмнэлгийн салбарын арга хэмжээний эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх хүрээнд 2024 оны 3 сарын 13-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр байгууллага албан ёсоор хамтарч ажиллах суурь тавигдаж байгаа бөгөөд мал эмнэлгийн салбарт ажиллаж байгаа малын эмч, мэргэжилтэн, албан хаагчдыг мал эмнэлгийн арга хэмжээний эдийн засгийн үр ашгийг тооцох чиглэлээр урт болон богино хугацааны сургалт, дадлагад хамруулах, хамтарч эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх боломж бүрдэх юм. 
Улмаар олон улсад түгээмэл ашиглагддаг мал эмнэлгийн эдийн засгийн дэвшилтэт арга зүйтэй танилцах, судлах, нутагшуулах талаар төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, малын эмч нарт менежмент, санхүү, эдийн засгийн мэдлэг олгож, чадавхыг бэхжүүлэх талаар хамтарч ажиллах болно.