ХААИС-ийн ЭЗБС-ийн багш, судлаачдад шагнал гардууллаа

Нийтлэгч : .
Огноо: 2021-02-04 12:42:08

ХААИС-ийн ЭЗБС-ийн багш, судлаачдад профессор, дэд профессор цол гардуулах ёслол 2021-02-04-ний өдөр боллоо. Цол болон шагналыг ХААИС-ийн захирал Т.Хэрүүга гардуулан өгч баяр хүргэлээ.

Профессор цол:  ЭЗБС-ийн захирал, доктор Б.Баасансүх Эрдмийн зөвлөлийн хуралдааны шийдвэрээр профессор цол хүртсэн тул үнэмлэхээ гардан авлаа.

Дэд профессор цол: ЭЗБС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор С.Алтанцэцэг; ЭЗБС-ийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч, доктор З.Ядмаа, ЭЗБС-ийн Менежментийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Мягмарсүрэн; ЭЗБС-ийн Нягтлан бодох бүртгэл шинжилгээний тэнхимийн эрхлэгч, доктор Б.Одончимэг нар тус тус дэд профессор цол хүртэж, үнэмлэхээ гардан авлаа.

Профессор, дэд профессорын үнэмлэхээ гардан авсан багш нартаа халуун баяр хүргээд, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.