Менежментийн улсын олимпиад зохион байгуулагдсаны 15 жилийн ой, Менежментийн тэнхимийн 30 жилийн ойн хүрээнд “Улсын XV олимпиад” 2024-11-14,15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Уг олимпиад нь ХААИС-ийн брэнд олимпиад болж олонд танигдсан бөгөөд Бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиуд өргөнөөр оролцдог олимпиад билээ.
Улсын олимпиадад ХААИС-ийг төлөөлөн оролцох оюутнуудыг шалгаруулах “Менежментийн бага олимпиад”-ыг 2024-04-12-ны БААСАН гарагийн 16:00 цагаас ЭЗБС-ийн 201 тоотод зохион байгуулах тул та бүхнийг урьж байна.
Шалгарсан 10 оюутныг Мөнгөн шагнал, Улсын XV олимпиадад оролцох эрхээр шагнана.
Менежментийн тэнхим