НЭГ. Зорилго:
Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн оюутнуудын татварын мэдлэгийг дээшлүүлэх, татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах, ач холбогдлыг ойлгуулах, ирээдүйн хариуцлагатай иргэн болоход туслах нь уг арга хэмжээний зорилго юм.
ХОЁР. Зохион байгуулагч: “Deduction Detectives” баг
ГУРАВ. Хамрах хүрээ: Эдийн засаг, бизнесийн сургуулийн нийт оюутнууд
ДӨРӨВ. Зохион байгуулалт:
- 2024 оны 4-р сарын 1-нд: Эдийн засаг, бизнесийн сургуулийн орчинд мэдээ мэдээлэл бүхий самбар тараан байрлуулж танилцуулна.
- Оролцох оюутнууд бүртгэлээ хийлгэн цахим хаягаар тэмцээний жишиг материал авна. Тэмцээнд жишиг даалгавар дээр өгөгдсөн даалгавар дээрээс шигшигдэн орох тул сайн бэлдэн оролцож, хэн бүхэн түрүүлэх боломжтой.
2024 оны 4-р сарын 4-нд:
- 15:30 цагаас Эдийн засаг, бизнесийн сургуулийн цайны газарт “Татварын мэдлэгтэн” буухиа тэмцээн зохион байгуулагдана.
ТАВ. Буухиа тэмцээний журам, зохион байгуулалт:
1.Тэмцээнд ХААИС-ЭЗБС-ийн 1-4 курсийн оюутнууд оролцоно.
2.Оролцогч багууд бүртгүүлэн жишиг материал аван бэлдэж оролцоно.
3.Баг тус бүр 3 гишүүнтэй байна.
4.Нийт 4 үе шаттай байна:
I үе: Асуулт хариулт -20 оноо, 20 асуулт
II үе: Kahoot тест -Kahoot оноогоор тоолно
III үе: Татвар бодлого -5,10 оноо: 2 бодлого
IV үе: Мэдлэг шалгах -40 оноо, 15 үг
5.Нийт багийн оноогоор дүгнэх ба үе бүрээс оноо цуглуулна.
6.Оролцох багийн хураамж 5000₮.
7. 2024 оны 4-р сарын 3-ны дотор бүртгүүлж оролцоно.
(5222014@muls.edu.mn)
ЗУРГАА. Шагналын сан:
Шагналын сан: 60000₮ (тэргүүлсэн 1 баг)
Оролцсон бүх оролцогчид гарын бэлэгтэй.