ХААИС-ЭЗБС, Менежментийн тэнхимийн төгсөгчдийн чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Нийтлэгч : .
Огноо: 2024-04-02 13:55:58

ХААИС-ЭЗБС, Менежментийн тэнхимийн төгсөгчдийн чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн төгсөгчдийн уулзалтын гол онцлог нь Менежментийн тэнхим шинээр зохион байгуулагдаж анхны төгсөлтөө хийсний 30 жилийн ойн жилтэй давхцаж байгаагаараа онцлогтой. Бид 2018 онд төгсөгчдийн төлөөллийг оролцуулсан чуулга уулзалтыг хийж хөтөлбөртөө төгсөгчдийнхөө саналыг авч сайжруулалт хийснээс хойш 5 жил болжээ.  Чуулга уулзалтыг хоёр бүрэлдэхүүн хэсэгтэйгээр, панел хэлэлцүүлэгтэй хийсэн нь анх удаа ба, төгсөгчдийн талархлыг хүлээлээ. Бид цаашид хөтөлбөрийн сайжруулалт хийх зорилгоор 4 жилд нэг удаа чуулж байх болно. 
Чуулга уулзалтад нийт 100 гаруй төгсөгчид, үе үеийн багш, ажилтнууд хүрэлцэн ирж санал хөтөлбөрийн сайжруулалт болон төгсөгчдийг нэгтгэх, нетворкинг үүсгэх тал дээр саналаа илэрхийллээ. 
Чуулга уулзалтын үр дүнд Хөтөлбөр сайжруулах санал боловсруулагдаж, төгсөгчдийн холбоог төрийн бус байгууллагын хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. 
Чуулганыг ETV сурвалжиллаа. 
Та бүхэнд Менежментийн тэнхимийн 30 жилийн ойн баярын мэнд хүргэе.