ЭЗБС болон ХААН Банкны хамтын ажиллагааны хүрээнд оюутан суралцагчдыг эзэмшсэн мэргэжилдээ сонирхолтой болгох, үнэ цэнийг нь мэдрүүлэх зорилгоор ХААН Банкны Хүний нөөцийн брэндингийн мэргэжилтэн О.Оюунболорыг урьж “CV хэрхэн бэлтгэх вэ” сэдэвт семинарыг Менежментийн тэнхимийн багш М.Эрдэнэтуяа, Т.Чимэдцэрэн, Д.Отгондаваа багш нартай хамтран 2024.10.09-нд амжилттай зохион байгууллаа.
Оюутнуудын хувьд CV-ээрээ дамжуулан хэрхэн өөрийгөө илэрхийлэх, ажил олгогч компаниудад илгээх цаашлаад мэргэжил дээшлүүлэх, үргэлжлүүлэн суралцах, олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт өөрийн CV-г илгээх, бэлтгэх талаар сургалт зохион байгуулж, өөрийн туршлага зөвөлгөөг өглөө.
Тус мэргэжлийн зөвөлгөө өгөх семинараар CV төрлүүд, CV бичихэд анхаарах зүйлс, CV-нд тусгагдах болон тусгагдахгүй зүйлс, амжилттай сайн CV-г хэрхэн бичих талаар мэргэжлийн зөвөлгөө, зааварчилгааг Бизнесийн удирдлагын ангийн 1,3,4 курсийн оюутнуудад танилцуулах сургалт семинар зохион байгууллаа. Тус сургалтанд ЭЗБС-ийн Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч М.Эрдэнэтуяа оролцон сургалтын ач холбогдол, хамтын ажиллагааны чухлыг дүгнэн хэлэв.
2024.10.09
ХААИС-ЭЗБС, Менежментийн тэнхим
![]() |
![]() |