ХААИС-Эдийн засаг бизнесийн сургууль оюутнууддаа “АЖЛЫН ЯРИЛЦЛАГАНД БЭЛТГЭХ НЬ” сэдэвт семинарыг ХААН Банктай хамтран амжилттай зохион байгууллаа.

Нийтлэгч : .
Огноо: 2024-10-14 11:35:23

ЭЗБС болон ХААН Банкны хооронд хамтын ажиллагааны хүрээнд оюутан суралцагчдыг хөгжүүлэх зорилгоор ХААН Банкны Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын түнш Б.Энхмандах “Ажлын ярилцлагад хэрхэн бэлтгэх вэ?” сэдэвт семинарыг Менежментийн тэнхимийн Т.Чимэдцэрэн, Д.Отгондаваа багш нартай хамтран зохион байгууллаа. 
Оюутнуудын хувьд сонгосон мэргэжлээрээ цаашид амжилттай ажиллах, өөрийн хүсэл, сонирхлын дагуу ажиллахын хамгийн эхний алхам бол ажлын ярилцлаганд амжилттай оролцох явдал юм. Тэр үүднээс мэргэжлийн салбарт амжилттай яваа, ажлын ярилцлага, сонгон шалгаруулалтаар мэргэшсэн хүний нөөцийн сонгон шалгаруулалтын түнш Б.Энхмандах-г урьж оюутнуудад зөвлөгөө өгүүллээ. 
Тус мэргэжлийн зөвлөгөө өгөх семинараар ажлын ярилцлага ямар үе шаттай явагддаг. Ажил олгогч байгууллагын зүгээс ажил горилогч нарт ямар шаардлага тавьдаг. Ажил горилогч нар ажлын ярилцлаганд хэрхэн бэлтгэвэл зүйтэй болон ярилцлагын үеэр хэрхэн бие авч явах, ярилцлагын үеийн асуултууд болон цаашид Банк санхүүгийн салбарт ажиллахын давуу талыг Бизнесийн удирдлагын ангийн 1-4 курсын оюутануудад танилцуулж, харилцан ярилцаж семинар зохион байгууллаа.  

2024.10.09
ХААИС-ЭЗБС, Менежментийн тэнхим