CAREER WEEK арга хэмжээний онцлох зочин илтгэгч

Нийтлэгч : .
Огноо: 2024-05-13 10:55:22

ХААИС-ЭЗБС-иас уламжлал болгон зохион байгуулдаг CAREER WEEK арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний хүрээнд 2024.05.09-ны өдөр ХААН Банкны Ажилтны харилцаа, дасан зохицох хөтөлбөрийн зөвлөх О.Оюунболор “Ажлын байранд суралцах нь” сэдвээр оюутнуудад илтгэл тавьж, ярилцлага хийлээ.
О.Оюунболор нь тус илтгэлээрээ оюутнуудад ажлын байран дээр хэрхэн амжилттай ажиллах, өөрийн хүссэн ажил мэргэжлийн чиглэлээ хэрхэн оновчтой тодорхойлох, цаашлаад ажлын байран дээр хэрхэн өсөж дэвжих талаар туршлагаасаа хуваалцаж үнэтэй зөвөлгөө өглөө. 
ЭЗБС-ийн зохион байгуулж буй арга хэмжээнд идэвхитэй оролцсон ХААН Банкны хамт олонд талархал илэрхийлье.