ЭЗБС-ийн Хөдөө Аж Ахуй, Хэрэглээний Эдийн Засгийн тэнхимийн ахлах багш Т.Эрдэнэчулуун докторын зэргээ амжилттай хамгааллаа.
2021оны 3-р сарын 17-ны өдөр Европын чансаа өндөр сургуулиудын нэг Нидерланд улсын Вахенингений Их сургуульд Т.Эрдэнэчулуун багш маань “Institutional arrangements for community-based rangeland management in Mongolia” сэдвээр докторын зэргээ амжилттай хамгаалж, тус их сургуульд нийгэм, эдийн засгийн шинжлэх ухааны салбараас анхны монгол доктор төрлөө. Шинэхэн доктортоо баяр хүргэе. Ирээдүйн эрдэм судалгааны үйлст нь их амжилт хүсэн ерөөе.

